Цаг үеийн мэдээ

Киргизстаны Бишкек хотноо чөлөөт болон сонгомол бөхийн олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн маргааш эхэлнэ.

Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй дөрөв, сонгомол бөхөөр нэг тамирчин өрсөлдөх юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 65 кг-д Ц.Цогбадрах, 74 кг-д О.Сүлдхүү, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Г.Ганхуяг, 125 кг-д М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Хулан, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д П.Орхон, 76 кг-д Э.Даваанасан, сонгомол бөхийн 60 кг-д Ц.Балжинням нар барилдана.

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн зургаан жинд 11-17, эмэгтэйчүүдийн зургаан жинд 7-11, сонгомол бөхийн 60 кг-д 13 тамирчин зодоглох бөгөөд зөвхөн финалдсан тамирчид эрхээ авах юм.