Цаг үеийн мэдээ

Өнөө шөнөдөө /дөрөвдүгээр сарын 18/ Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.  Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Тиймээс халтиргаа гулгаа, төөрч хөлдөж осгох эрсдэлээс сэрэмжилж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын байгууллагаас зөвлөв.