Цаг үеийн мэдээ

Монгол Улсад “Генерал” цол олгож эхэлсний 80 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг угтаж, “Алба хаагч-Таны төлөө” аяны хүрээнд хошууч генерал Маньбадрахын Ганболдод хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Гомбодорж, Эрдэнэбулган сумын засаг дарга Д.Мөнхбат, цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Түмэнбаяр, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага болон нийт найман байгууллагын алба хаагчид оролцсон юм.

Зөвлөх уулзалтын үеэр хошууч генерал М.Ганболд өөрийн ажил, амьдралын туршлагаас хуваалцаж, алба хаагчдаас асуусан асуултад хариулж, залуу хойч үедээ мэдлэг, туршлагаасаа хуваалцлаа.