Цаг үеийн мэдээ

“Өсвөр насныхны нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” сэдэвт энэхүү Тур 5 аялалд 20 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, зураглаач нар оролцож, энэ чиглэлээр мэдлэгээ тэлцгээн, шинэ тоо, баримт цуглуулж, бүтээлийн сэдэв, санаа олныг “шүүрдэв”.

Тус арга хэмжээний үеэр сэтгүүлчдэд хүргэсэн судалгаа мэдээллээс хамгийн “хөндүүр” нь манай улсад үр хөндөлтийн тоо жилээс жилд буурсан ч 20 хүртэлх насны охидынх эсрэгээрээ 6.4 хувиар өссөн дүн мэдээ байв. Судалгаагаар, эрт жирэмсэлсэн болон бэлгийн замын халдварт өвчинд өртсөн хүүхдүүд энэ талаарх эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг ихэвчлэн найз нөхдөөсөө, интернэт дэх цахим хуудаснуудаас “авдаг” гэсэн бол эцэг, эхчүүд нь хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаж, бэлгийн боловсрол хэзээ, хэрхэн, яаж олгохоо мэддэггүй байна. 

Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб