Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням өнөөдөр Аврах ангийн бие бүрэлдэхүүнтэй биечлэн уулзаж, ангийн үүрэг гүйцэтгэх бэлтгэл бэлэн байдалтай танилцлаа.

Нийслэлийн хэмжээнд дулааны улиралд гал түймрийн дуудлага буурдаг ч гол усны осол, эрэн хайх ажиллагаа, зам тээврийн ослын дуудлага нэмэгддэг.

Үүнтэй холбогдуулан Аврах ангийн аврагчидтай уулзаж ажил мэргэжлийн ур чадвараа ахиулан, өдөр тутмын дасгал сургуулийг чанар, үр дүнтэй зохион байгуулж, автомашин техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг ханган,  шаардлагатай засвар үйлчилгээг тодотгож, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг мөрдөж, сахилга зохион байгуулалтыг сайжруулан, аюулгүй байдалдаа онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болголоо.