Цаг үеийн мэдээ

2024.04.20-ны энэ өдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хувьсгалын алтан хараацай, Монголын Ардчилсан Холбооны анхны Ерөнхий зохицуулагч С.Зориг агсны мэндэлсний 62 насны ойг тохиолдуулан Ардчилсан намын удирдлагууд түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.  Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал, Ардчилсан намын даргын зөвлөх, УТЗ-ийн гишүүн А.Ганбаатар, Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж, Улс төрийн зөвлөлийн гишүүн Л.Даваасүрэн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Р.Оюун-Эрдэнэ, ҮБХ-ны гишүүн Б.Баттулга нарын төлөөлөл С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.