Цаг үеийн мэдээ

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -57кг /жин/-д барилдсан Үндэсний шигшээ баг, Сүлд спорт хороо, Блю Драгон компанийн тамирчин Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  хошой хүрэл медальт Лхагватогоогийн Энхрийлэн алтан медалийн төлөө Бүгд Найрамдах Солонгос улсын тамирчин Хух Мимитэй барилдаж ялснаар АЗИ ТИВИЙН АВАРГА болж Монголын багийн гурав дахь алтан медалийг авчирлаа.