Цаг үеийн мэдээ

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн "Гурван-Ус" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 180 км-т, сумын төвөөс зүүн хойд 60 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд мөн өдрийн 15:17 цагт хээрийн гал түймрийг цурамд оруулж, 15:28 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 80 га орчим талбай өртжээ.