Цаг үеийн мэдээ

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч М.Мөнхтулга, Б.Гэрэлмаа нарын удирдлага дор эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөх юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Б.Даваасүрэн, Н.Булган, А.Дөлгөөн, Б.Пүрэвсүрэн нар тулалдах бол эмэгтэйчүүдэд Д.Цолмон, Ж.Нарантунгалаг, С.Оюундарь нар өрсөлдөнө.