Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 111 дүгээр цэцэрлэгийн дэргэд 100 хүүхдийн хүчин чадалтай Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө баригдлаа. Тус төсөл арга хэмжээний барилга угсралтын ажлыг "Бумбод" ХХК гүйцэтгэж 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улсын комисс ашиглалтад хүлээн авлаа. Ингэснээр нийслэлийн хүүхдүүд эрүүл аюулгүй, Монгол өв уламжлалаа хадгалсан орчинд сурч хүмүүжих таатай нөхцөл бүрдсэн байна.