Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчийн  мөрийн хөтөлбөрийг хянаж, дүгнэлт гаргахаар Үндэсний аудитын газарт өчигдрөөс хүлээн авч эхэллээ. 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 21:00 цагийн байдлаар бие даан нэр дэвшигч 23 хүн мөрийн хөтөлбөрөө ирүүлээд байгаа ажээ.

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар нэмж хоёр хүн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар өгчээ.