Цаг үеийн мэдээ

Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, Багатойрууд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ны 17:18 цагт Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын эзэмшлийн 3х3 метрийн хэмжээтэй агуулахын өрөөнд цахилгааны утас болон тааз хэсэг шатаж  байсныг унтраасан байна.