Цаг үеийн мэдээ

Монгол Ардын нам 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий хороонд хүлээлгэн өглөө.

Монгол Ардын Нам ирэх дөрвөн жилд хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ хүний эрхийг дээдлэн, иргэн хүндээ ээлтэй, хувь хүн бүрт сонголтыг бий болгох замаар сурах, хөдөлмөрлөх, ая тухтай амьдрах боломжийг баталгаажуулан, хот хөдөөгийн ялгаатай байдлыг бууруулан, амьдралын чанарыг бодитой дээшлүүлж, иргэдийн оролцоотой хяналтаар төрийн ил тод байдлыг сайжруулах, авлигагүй, шударга, эрх зүйт төрийг бэхжүүлэн, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрхэмлэсэн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН РЕФОРМ” мөрийн хөтөлбөрийг боловсруулж, 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн төв байгууллагад хүргүүллээ.