Цаг үеийн мэдээ

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний дугаар ангиас иргэн Н нь  энэ оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн ПС загварын 700 ширхэг сумыг хууль бусаар олж авч, тээвэрлэсэн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж иргэн Н-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.