Цаг үеийн мэдээ

Шадар сайд С.Амарсайхан Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст туулах чадвар сайтай “Ниссан патрол” маркийн автомашин гардуулан өглөө. Цагдаагийн хэлтэст 2018, 2019, 2020 онд алба хаагчдын үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай автомашинаар парк шинэчлэл хийж байв. Цагдаагийн хэлтсийн шинэ барилга 2020 онд ашиглалтад орж, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулсан байна. 

Улсын нөөцөөс гамшиг эрсдэлээс хамгаалах, ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжоор хангах зорилгоор дүүргийн Онцгой байдлын хэлтэст “Ланд 76” маркийн автомашин өглөө. 2023 онд “Ниссан патрол” маркийн автомашинаар мөн парк шинэчлэл хийж байжээ. 

Харин Багахангайн Эрүүл мэндийн төв амьсгалын аппарат, баллон, зориулалтын цэнэглэгч бүхий бүрэн тоноглол хэрэгсэлтэй стандартын шаардлага хангасан автомашин, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс туулах чадвар сайтай “Ланд 76” маркийн автомашинтай боллоо. Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажил үүргээ шуурхай гүйцэтгэхэд шаардлагатай “Ланд 76”, “Киа серато” автомашинаар өмнө нь парк шинэчлэл хийж байсан юм.