Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон 32 дахь удаагийн “Токио 2020” зуны олимпын наадмыг төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулах, хойшлуулах, өөр газар шилжүүлэх шийдвэрийг Япон улс биш, Олон улсын олимпын хороо гаргана. Олон улсын олимпын хороо өнөөдөр олон улсын спортын холбоодтой коронавирусийн дэгдэлттэй холбоотой үүссэн нөхцөл байдлын талаар уулзалт хийх гэж байна. Уулзалтаар Зуны олимпын наадмыг зохион байгуулах эсэх асуудал мөн багтаж байгаа аж.