Цаг үеийн мэдээ

Хятадын эрдэмтэд шинэ төрлийн коронавирусний халдвар авсан хүүхдүүдэд КОВИД-19 өвчний шинж тэмдэг сул илэрдэг гэдэг дүгнэлтэд хүрсэн. Гэхдээ өвчний илэрхий шинж тэмдэг байхгүй ч хүүхдүүд далд халдвар тээгч болохыг тогтоожээ.

Эрүүл мэндийн “MedicalXpress” мэдээллийн сайт Хятадын Гуанжоу хотын Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн төвийн эрдэмтдийн хийсэн судалгааны дүнг нийтэлсэн байна.

Тус төвийн судлаачид КОВИД-19-өөр өвдсөн өвчтөнтэй харьцсан 2-15 насны нийт 745 хүүхдийн мэдээллийг шинжилсэн байна.

Ингэхэд нийт 10 хүүхдээс шинэ төрлийн коронавирусний халдвар илэрсэн ба тэдэнд өвчний хүнд шинж тэмдэг ажиглагдаагүй бол долоод нь 39 хэм хүртэл халуурах шинж тэмдэг илэрчээ.

Хүүхдүүдэд гол төлөв хоолой өвдөх, ханиах, хамар битүүрэх зовиур илэрсэн ч насанд хүрсэн хүмүүст илэрч байсан толгой, булчин өвдөх шинж тэмдэг огт ажиглагдаагүй байна.

Түүнчлэн, халдвар авсан нэг ч хүүхдийн цээжний рентген зурагт уушгины хатгалгааны шинж тэмдэг гараагүй байна.

Нэг чухал зүйл нь хүүхдүүд таамаглаж байснаас илүү урт хугацааны туршид бусдад халдвар тараах боломжтой байжээ. Учир нь хамар, амнаас авсан дээжийн шинжилгээ сөрөг дүнтэй гарсан ч эмнэлгээс гарснаас хойш 13 хоногийн дараа хүүхдийн өтгөнөөс коронавирус илэрсэн байна. 

Таны сурталчилгаа