Цаг үеийн мэдээ

         БНХАУ-ын Ухань хот шинэ төрлийн коронавирусийн голомт хот болж, олон зуун өвчтөн зэрэг зэрэг халдвар авч, үхэл амьдралын зааг дээр эмнэлэгт хүргэгдэн ирж байв.  Тэр хүнд хэцүү үед хүчээ өгөхөөр олон мянган эмч Ухань хотыг зорин очиж, түр байгуулагдсан эмнэлгүүдэд амрах завгүй ажилласан билээ. Улс орны хэрэгжүүлсэн бодлого,  эмч нарын шаргуу хөдөлмөрийн үр дүнд Хятад улсын коронавирусийн тохиолдлын тоо цөөрч, эмч сувилагчид нутаг буцаж байна.

            3 дугаар сарын 17-ны өдөр Шаанши мужийн Үндэсний эмчилгээний түргэн тусламжийн багийн 43 эмч сувилагчид Үхань хотоос нутагтаа буцлаа.

Шааши мужийн Үндэсний эмчилгээний түргэн тусламжийн баг Ухань хотын хоёр түр эмнэлэгт ажиллан, 1235 өвчтөнийг эмчилжээ.

Тэд ийнхүү Ухань хотоос нутаг буцаж буй анхны туслалцаа үзүүлсэн баг боллоо.

Таны сурталчилгаа