Цаг үеийн мэдээ

      Энэ сарын 16-нд Америкийн хөрөнгийн захын хувьцааны үнэ 13%-иар унаснаар, 30 гаруй жилийн турших хугацаанд хамгийн ихээр унасан явдалд тооцогдов. Мөн өдөр гурван том хувьцааны үнийн үзүүлэлт огцом буурч, дахин сайжрах хандлага гараагүй байна.

      Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан Ордонд хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр "халдварын байдал 7, 8-р сар болтол үргэлжилж магадгүй. Тиймээс 15 хоногийн хугацаанд америкчууд 10 юм уу түүнээс дээш тоогоор цугларахгүй байж, ресторан, баар зэрэг газарт очихоос зайлсхийж, найз нөхдөө эргэж тойрохгүй байх" зэргийг санал болгожээ.

      Уг хэвлэлийн бага хурал дээр Трамп Америкийн эдийн засаг буурч болзошгүй хэмээсэн байна. Трамп шинэ коронавирусийн халдвар ихээр дэлгэрснээс үүдсэн үр дагаврыг анх удаа хүлээн зөвшөөрч буй нь энэ юм.

Таны сурталчилгаа