Итали улсад коронавируст халдварын улмаас 345 хүн дахин нас барлаа. Ингэснээр нийт нас барагсдын 2503-т хүрээд байна. Мөн халдвар авсан хүмүүсийн тоо өчигдөр 27980 байсан бол өнөөдөр 31506 болж нэмэгджээ.
Гуравдугаар сарын 16-нд Италид нэг өдрийн дотор 368 хүн нас барж, тухайн улсад нэг өдөр нас барсан хамгийн их тоо болоод байсан. Тэгвэл гуравдугаар сарын 17-нд буюу өчигдөр 349 хүн, өнөөдөр 345 хүн нас барснаар тус улсад гурав дахь өдрөө дараалан нэг өдрийн дотор 300 гаран хүн нас бараад байна.
Дэлхий даяар коронавирусээр дахин 15,755 хүн халдварлаж 803 хүн нас барснаар нийт халдвар авагсдын тоо 198'229, нас барагсдын тоо 7965 боллоо.
Шинээр Малайз улсад хоёр, Бразил, Пакистан, Турк улсад тус бүр нэг хүн нас барснаар тухайн улсуудад коронавируст халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Мөн Барбадос, Монтенегро, Гамби улсуудад анхны халдвар авсан тохиолдлууд илэрсэн байна.