Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтээс шалтгаалан ОХУ их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хоёр сараар хойшлуулах шийдвэр гаргасан байна. ЕГЭ гэж нэрлэдэг уг шалгалт нь дөрөвдүгээр сард болдог ба дээрх шийдвэрийн дагуу зургадугаар сар хүртэл хойшилж байна.
Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулиудыг энэ сарын 23-наас дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хүртэл хаахаар болсон байна. Энэ хугацаанд алсын зайн сургалт явуулах бөгөөд хүүхдүүдэд зориулсан зарим зайн сургалтыг үнэгүй болгожээ. Мөн зарим хэвлэлийн газрууд сурах бичгүүдийг нь цахимаар үнэгүй ашиглах боломжийг нээж өгсөн байна.