Вьетнамд ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байсан Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зургадугаар сарын сүүл хүртэл хойшлуулахаар болсон гэж дипломат эх сурвалж пүрэв гарагт мэдээлжээ.
АСЕАН-ы удирдагчдын энэ удаагийн уулзалтыг Вьетнамын Дананг хотын далайн эргийн амралтын газарт зохион байгуулахаар төлөвлөж байжээ. Гэсэн ч Зүүн Өмнөд Азийн орнуудад коронавирусийн халдварын тархалтыг хязгаарлахын тулд яаралтай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа тул уг дээд хэмжээний уулзалтыг хойшлуулах магадлал өндөр байсан байна.
АСЕАН-ы бүрэлдэхүүнд Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам багтдаг.