Хятадын шилдэг эмч нар Европын мэргэжил нэгт нөхдүүд нь коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхдээ гаргаж буй хамгийн том алдаа нь эмч, эмнэлгийн ажилтнуудын хамгаалалт муу байгаа явдал гэж анхааруулжээ.
Блүмберг агентлагийн мэдээлснээр, Европын эмч, эмнэлгийн ажилтнууд өдөр тутам ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авч байна. “Эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд коронавирусний халдварын тархалт Уханийхтай ижил байна. Тиймээс голомт дээр ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах ёстой” гэж Бээжингийн Анагаах ухааны нэгдсэн коллежийн профессор Ву Донг сэрэмжлүүлжээ.
Барууны улс орнуудад эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд халдвар тархах тохиолдол эрс нэмэгджээ. Уханьд хангалттай сайн хамгаалалтгүй байсны улмаас олон мянган эмч, эмнэлгийн ажилтан халдвар авснаас 43 нь нас барсан. Түүнчлэн, Хятадын эмч нар SARS вирусний халдварыг бодвол коронавирусийн халдварын шинж тэмдэг ихэнх тохиолдолд үл мэдэгдэх хэлбэрээр илэрч байгаа тул дахин дахин шинжилж байхыг уриалсан байна.