Цаг үеийн мэдээ

"Hawaii 5:0" болон "Lost" цувралын жүжигчин Даниэл Дэ Ким коронавирусийн халдвар авжээ. Энэ талаараа тэрбээр өөрийн инстаграм хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. 

Тэрбээр хэдэн долоо хоногийн өмнө Нью Йорк хотноо "New Amsterdam" киноны зураг авалтад оролцоод Хавай дахь гэртээ ирсний дараагаар халуурах, булчингаар өвдөх гэх зэрэг зовуурь илэрч байсан тул өөрийгөө тусгаарлан, шинжилгээ өгөхөд хариу эерэг буюу коронавирусийн халдвар авсан болох нь тогтоогджээ. Харин гэр бүлийнхнээс нь коронавирус илрээгүй аж.

Инстаграм хуудастаа байршуулан бичлэгтээ жүжигчин Ким азиудыг ялгаварлан гадуурхахаа зогсоохыг хүссэн байна. Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч коронавирусийг "Хятадын вирус" гэж хэлсэн нь ялгаварлан гадуурхах үзэл хэмээн тодорхойлж, "Би ази хүн. Бас би коронавирусийн халдвартай. Гэхдээ би Хятадаас халдварлаагүй, АНУ-ын Нью Йорк хотод байхдаа халдвар авсан. Хүмүүс хаана энэ өвчнийг туссан нь чухал биш, харин хүмүүс өвдөж, нас барж байгаад анхаарах ёстой" гэжээ.

Таны сурталчилгаа