Цаг үеийн мэдээ

        Өмнөд Солонгос, Хятад, Сингапур зэрэг орнууд Коронавирусийн хоёр дахь давалгаанд өртөж буй нь АНУ болон Европын орнуудаас иргэдээ их хэмжээгээр татаж буйтай нь холбоотой байна. БНХАУ, БНСУ, Сингапур, Япон зэрэг орнууд нь дотооддоо коронавирусийг тогтоож чадсан ч, гаднаас иргэн иргэдээс ахин коронавирус тархах магадлалтайг ДЭМБ-аас мэдээлсэн аж. Тодруулбал, гадаадын улс орнуудаас БНХАУ-руу буцаж ирсэн хүмүүсийн дунд коронавирусийн 34 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

        Сингапур мөн 47 шинэ тохиолдлыг мэдээлсэн бөгөөд тэдний 33 нь гадаадын улс орнуудаас ирсэн иргэд эзэлж буй аж. Өчигдөр /2020.03.18/-нд Япон улсад шинээр гурван тохиолдол бүртгэгджээ. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар вирусын тархалт эцэслэж байна гэж мэдэгдсэний дараа даруй нэмж 154 тохиолдол бүртгэгдсэн тул, онц байдлыг зарласан аж.

Таны сурталчилгаа