Германы эмийн үйлдвэрлэлийн “Bayer” компанийн Бээжин дэх салбарын захирал Австралийн иргэн Лианг хэмээх бүсгүйг Хятад улсаас албадан гаргахаар болжээ. Учир нь тэрээр коронавирусийн үед нэгдүгээр зэргийг баримтлах зарчим болох хөл хориог зөрчсөн байна.
Энэ оны 3 дугаар сарын 14-нд Лианг бүсгүй Бээжинд ирсэн байна. Эрүүл мэндийн байгууллагын албаны хүмүүс уг бүсгүйг гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлаарай гэсэн заавар зөвлөгөө өгчээ. Гэтэл Лианг албаны хүмүүсийн зааврыг зөрчин маргааш өглөө нь л олны хөлийн газар гүйж байгаад баригдсан байна.
Ийнхүү дэлхий нийтээр аюулт тахлаас хамгаалан сэрэмжлүүлэх зааврыг зөрчсөн түүнийг “Bayer” компани мөн ажлаас нь халсан байна.