Хятадын онлайн худалдааны “Алибаба” группийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жэк Ма зарим улс орнуудад тусламж илгээхээ өөрийн твиттер хуудсаараа мэдэгджээ. Энэхүү улсын тоонд Монгол болон Афганистан, Бангладеш, Камбож, Лаос, Мальдив, Мьянмар, Непал, Пакистан, Шри Ланк зэрэг улсууд багтсан бөгөөд 1.8 сая маск, 210 мянган оношлуур, 36 мянган хамгаалалтын хувцас, эмнэлэгийн хэрэгсэл хандивлах юм байна.