Цаг үеийн мэдээ

 

        Хятадын Сычуань мужийн Хулсны баавгайг хамгаалж, судлах төвийн Дүжян-янь хотын “Чинчэншань” бааз, Я-Ань хотын “Бифэншя” баазууд энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нээгджээ.

       Баазууд эхний хугацаанд 9.30-16.00 цагийн хооронд ажиллаах бөгөөд  өдөрт 1000 хүнийг л хүлээн авах юм байна. Гэхдээ 100-с дээш хүнийг нэгэн дор бөөгнөрүүлэхгүй юм байна. Иргэд үнэмлэх, эрүүл мэндийн кодоо уншуулж байж паркт орох юм.

       Мөн 3 дугаар сарын 20–ны өдрөөс 12 дугаар сарын 31–ныг хүртэл Хятадын бүх эмнэлгийн ажилтнуудыг үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрх олгожээ. 

       Харин жуулчид уг бааз руу нэвтрэхээсээ өмнө эрүүл мэндийн код авах кодыг коронавирусийн халдвар авсан хүнтэй ойр хавьталтай байсан эсэх зэргээс шалтгаалж олгох аж. 

Таны сурталчилгаа