Цаг үеийн мэдээ

Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Японы нийслэл Токио хотноо болох зуны Олимпын наадмыг хойшлуулах хэд хэдэн хувилбарыг хэлэлцэж байна гэж Их Британийн “The Times” сонин мэдээлэв.

Дэлхийн улс орнуудад коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор Олимпын наадмыг хуваарийн дагуу зохион байгуулах эсэх шийдвэрийг ОУОХ дөрвөн долоо хоногийн дотор гаргана гэж тус хорооны ерөнхийлөгч Томас Бах ням гарагт мэдэгджээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, Олимпын наадмыг гурван сараар эсвэл 2021 оны долдугаар сард болгож хойшлуулж магадгүй байна.

Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Себастьян Коу Токиогийн олимпыг хойшлуулахыг өмнө нь Бахаас хүссэн байна. Түүнээс гадна, Бразил, Колумби, Норвеги, Словени болон Хорватын Олимпын хороо, АНУ-ын Хөнгөн Атлетикийн холбоо, Испанийн хөл бөмбөг, хөнгөн атлетикийн холбооноос ийм хүсэлт гаргажээ.

 

Таны сурталчилгаа