БНСУ-д өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 64 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 8961 хүн халдвар аваад байна. Бүс нутгаар ангилж үзвэл Тэгү хотод хамгийн их буюу 24 тохиолдол, Гёнги аймгаас 14, Сөүл хотоос 6 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Мөн Чунбук, Гёнбук тус бүр 2, Пусан, Сэжүн, Гённам аймгаас тус бүр нэг нэг хүн бүртгэгдсэн байна. Сүүлийн үед гадны орноос халдвартай иргэд орж ирэх тохиолдол их гарч байна. Өнөөдөр л гэхэд хилээр орж ирж буй 13 хүнээс халдвар авсан болох нь илэрсэн. Халдварын улмаас 7 хүн нэмж нас барснаар нийт 111 хүн нас бараад байна. Харин 257 хүн эдгэн гарснаар 3166 хүн эдгэрээд байгаа юм.
БНСУ-н Ерөнхий сайд Чон Сэ Гюн иргэддээ хандан 4 сарын 15-ны өдрийг хүртэл аль болох олон нийтийн газраар явахгүй байх, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулаад байна.
Эх сурвалж: Wolf studio