Дэлхий нийтээрээ цар тахлын хүнд үеийг даван туулж байгаа энэ л цаг үед төр засаг нь иргэдээ, иргэд нь төр засгаа чадах чинээгээрээ харилцан дэмжиж байгаа сайхан жишээг бид харж, сонссоор байна. Үүний нэг жишээ болж БНСУ-ын "Semyung" их сургууль оюутнуудынхаа сэтгэл санааг сэргээж, урам зориг өгөхөөр сайхан шийдвэрийг гаргажээ.
Тэд энэ хичээлийн шинэ жилд суралцаж байгаа нийт 8,100 гаруй оюутандаа "Хүнд хэцүү цаг үеийг хамтдаа давж гаръя" уриан дор оюутан тус бүрт 100,000 воны бэлэн мөнгөний тэтгэлэг өгөхөөр болжээ. Тэтгэлгийг ирэх сард өгч эхлэх юм байна.
Эх сурвалж: Wolf studio