Цаг үеийн мэдээ

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ коронавирусийн тархалт их байгаатай холбоотойгоор ард иргэдийн орлого багасах, аялал жуулчлал болон үйлчилгээний байгууллагууд үүдээ барьж магадгүй учир эдийн засгийн урьдчилсан арга хэмжээнүүдийг ар араас нь гаргаж байгаа билээ. Энэ удаагийн шийдвэрээр ирэх сард хүн бүрт нэг удаагийн мөнгөн тэтгэлэг олгох тухай хуулийн төслийг бэлдээд байгаа юм байна.

Нэг хүнд ойролцоогоор 12000 иэн буюу Монгол төгрөгт шилжүүлвэл 200-300 мянган төгрөг юм байна.  Энэ мөнгөн дүн дээр нэмж өгөхийг ч зорьж байгаагаа ард түмэндээ мэдэгджээ.

Япон улсын Засгийн газар 2008 онд болж байсан “Lehman shock“ буюу дэлхийн эдийн засгийн уналтын үед насанд хүрсэн хүнд 12000 иэн,16 насанд хүрээгүй бол 20000 иэн тусламж болгож өгч байсан бмлээ. Энэ удаад ч бас ийм хэлбэрээр өгч магадгүй хэмээн тус улсын мэдээллийн байгууллагууд шуугиж байна. 

Уг төсөл дэмжлэг авч чадвал 4 сард иргэн бүр нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах юм байна.

Таны сурталчилгаа