Цаг үеийн мэдээ

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) энэ зун зохион байгуулах "Токио 2020" зуны олимпын наадмыг хойшлуулах шийдвэр гаргасан тухай мэдээ хүлээж авснаа тус хорооны гишүүн Дик Паунд өчигдөр хэвлэлд ярилаа.

Канад, Австрали улсуудын үндэсний олимпын хороод коронавирусийн аюулаас сэрэмжлэх үүднээс "Токио-2020" наадамд оролцохгүй болсноо мөн зарлаад байна.

“ОУОХ-ноос авсан мэдээллээр хойшлох шийдвэр гарсан байна. Ямар хугацаагаар хойшилсон нь тодорхойгүй байгаа ч долдугаар сарын 24-нд лав эхлэхгүй болжээ” гэж Дик Паунд өчигдөр "USA Today" сонинд ярьж, зуны олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах нь хамгийн зөв шийдэл гэж үзэж байгаагаа хэлсэн юм.

Таны сурталчилгаа