3 дугаар сарын 23-ны өдөр Хятадын эмчилгээний мэргэжлийн багийн 7 хүн халдвараас хамгаалах эд бодисыг тээсэн тусгай үүргийн онгоц тус улсын нийслэл Пном Пен-ий олон улсын онгоцны буудалд буулаа. Энэ удаад Камбожид тусалж буй мэргэжлийн багийн гишүүд нь амьсгалын зам, сувилахуй, эмнэлгийн дотор халдварлах, олон нийтийн эрүүл хамгаалал, лабораторийн шинжилгээ болон хятад эм эмнэлэг зэрэг олон талын мэргэжилтнүүд юм байна. Эдгээр мэргэжилтнүүд сүүлийн хоёр сар гаруйн турш шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвартай тэмцэх бүх ажилд гар бие оролцсон юм байна.
Хятадын талаас хандивласан 8.1 тонн эд зүйлст N95 маск, эмнэлгийн мэс заслын маск, эмнэлгийн нэг удаагийн хамгаалалтын хувцас, хэт улаан туяаны термометр зэрэг эмчилгээний хэрэгсэл багтжээ.