Цаг үеийн мэдээ

 

      Харвардын их сургуулийн ерөнхийлөгч Лоуренс Бэкоу болон түүний гэргий нар коронавирусийн халдвар авчээ. Энэ тухай тус сургуулийн цахим хуудсанд мэдээлсэн байна.

 

“Даваа гарагт өгсөн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан. Эхнэр бид хоёр яаж халдвар авснаа мэдэхгүй байна” хэмээн Бэкоу мэдэгдсэн байна. Тэд 3 дугаар сарын 14-нөөс бусадтай ойр харилцаатай байхаас болгоомжилж, гэрээсээ ажиллаж эхэлсэн байна. 

 

 

      Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Харвардын их сургууль энэ сараас алсын зайн сургалтын хэлбэрт шилжжээ. 

 

Сүүлд мэдээлснээр, АНУ-д коронавирусийн халдварын 54 мянга орчим тохиолдол бүртгэгдсэн бол 784 хүн нас баржээ.

Таны сурталчилгаа