Дэлхий дахинд коронавирусийн тархалт газар авах тусам хүмүүсийн айдас нэмэгдэж, зарим зүйлсэд хэт эсрэгээр хандаж байгааг Хятадын засгийн газар онцолсон байна.
Зарим улс орон Хятадаас худалдан авсан бүтээгдэхүүнээс вирус халдварлана хэмээх цуурхалд итгэж "Хятадад үйлдвэрлэсэн" барааг худалдан авахгүй байхыг уриалж байна гэв. Шинэ төрлийн коронавирусийн халдвар нь коронавирусийн халдвар бүртгэгдсэн орнуудын бүтээгдэхүүнээр дамжин халдварлахгүй хэмээн ДЭМБ албаны сайтдаа тодорхой мэдэгдсэн. Саяхан "Английн Анагаах ухааны сэтгүүл"-д нийтлэгдсэн нэгэн судалгаанаас үзвэл, шинэ төрлийн коронавирус нь янз бүрийн гадаргад амьдрах хугацаа нь богино, хуванцар болон ган дээр хамгийн удаан буюу 72 цаг амьдардаг гэжээ.
Өөрөөр хэлбэл, та шаардлага бүхий хамгаалалтын арга хэмжээ авах юм бол олон янзын биет нь халдварыг тараах гол эрсдэл биш юм.
Одоогийн байдлаар дэлхийн 180 гаруй улс орон, бүс нутагт халдвар бүртгэгдээд байна. Хэрэв цуурхал тараагчийн логикоор бол дэлхийн бүх бараа бүтээгдэхүүн халдвар тээгч байз болзошгүй гэж үү? Хэмээн Хятадын албан ёсны сайтад мэдээлжээ.
Эх сурвалж: cri.mn