Франц улсын хувьд сүүлийн үеийн мэдээгээр 25233 хүн коронавирусийн халдвар авсан байна. Түүнээс 1331 хүн нас барж, одоогийн байдлаар 2929 хүн эмчлүүлж байна. Франц орны хувьд нөхцөл улам хүндэрч байгаа учраас хөл хорио тогтоож дагаж мөрдөх дүрэм зааврыг улам чангатгаж байна. Хүмүүс гадагш гарахдаа өөрийгөө илэрхийлэх бичиг баримтаас гадна тусгай зөвшөөрлийг хэвлэн авах, эсвэл гадагш гарах зорилгоо гараар бичин он сар гарын үсгээ зурсан байх ёстой гэнэ.
Хэрэв журмыг зөрчвөл 135 евро, 2 дахь удаагаа бол 375 евро, 3 удаа бол 3750 евро эсвэл 6 сар хорих шийтгэл оноох юм байна. Түүнчлэн хүмүүсийг өдөрт 1 удаад 1 цаг хүртэл агаар салхинд алхахыг 1 км дотор хийхийг зөвшөөрчээ.
Тус улсын үйлдвэрүүд амны хаалт тасралтгүй үйлдвэрлэж байгаа боловч амны хаалт, ариутгалын бодисын олдоц тун ховор байгаа юм байна.
Дашрамд дуулгахад тус улс иргэдээсээ ус, хий, цахилгааны төлбөр, байрны түрээс авахгүй байхаар шийдсэнээ мэдэгдсэн билээ.