Нидерланд улсад 3 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 4749 хүн халдвар авч, түүний 213 нь нас бараад байгаа юм. Нидерланд улсын засгийн газар Коронавирустай тэмцэх шинэ дүрэм танилцууллаа. Бүх нийтээрээ мөрдөх уг дүрэмд аль болох гэртээ байх, гэрээсээ ажиллах боломжгүй бол зөвхөн ажилдаа явах болон зайлшгүй шаардлагатай худалдан авалтууд хийхээр гэрээсээ гарах.
Цэвэр агаар амьсгалахаар гарч болно, гэхдээ үүнийгээ ганцаараа хийх, бусад хүмүүсээс 1,5м зай үргэлж барьж явах.
Гэр бүлийн нэг л гишүүн өвчтэй, ханиадтай бол гэр бүлийн бүх гишүүн гэртээ 14 хоног өөрсдийгөө тусгаарлах.
Оршуулах ёслол, сүм дэх хуримын ёслолоос бусад бүх олон нийтийг хамарсан арга хэмжээ 6 дугаар сарын 1–ны өдрийг хүртэл цуцлагдсан.
Үсчин, гоо сайхан, шивээс болон адил төрлийн үйлчилгээний газрууд бүгд хаагдана.
Хоорондоо 1,5м зай барьж яваагүй 3 болон түүнээс дээш хүмүүсийг 400 еврогоор, албан газар, үйлчилгээний байгууллагыг 4000 еврогоор торгоно.
Хүүхдүүд гадаа тоглож болно.
Вакцин болон бусад антибиотик гараагүй тохиолдолд Нидерланд улсад 11 сая хүн коронавирусийн халдвар авч 350 мянган хүн нас барна гэсэн урьдчилсан таамаг гарсан байгаа тул шинэ дүрэм журмаа сайтар баримтлахыг хүсчээ.