Цаг үеийн мэдээ

     Америкийн Johns Hopkins Их Сургуулийн 24-ны өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаар АНУ–д шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тохиолдол өсч 62086-д хүрч, 869 өвчтөн нас баржээ. Нью-Йорк мужид онош тогтоосон тохиолдол хамгийн олон буюу 30811-д хүрчээ.

    АНУ-ын засаг захиргаа эдийн засгаа дэмжих зорилгоор хоёр их наяд ам.долларын төсөв баталжээ. Үүний 250 сая ам.долларыг ард иргэдэд шууд мөнгөн тусламж хэлбэрээр, 350 тэрбумыг жижиг дунд бизнесийг дэмжих, 250 тэрбумыг ажилгүйдлийн тэтгэмжид, 500 тэрбум ам.долларыг аж ахуй нэгжүүдийн зээлд зарцуулах юм байна.

   Шинэ коронавирсуийн хямралын улмаас ажилгүй болсон иргэдэд долоо хоног бүр 600 ам.долларын мөнгөн тэтгэмж олгохоор болсон ба уг тэтгэмжийг дөрвөн сарын хугацаанд олгоно гэдгийг албаны хүмүүс мэдэгджээ.

Түүнчлэн хувь хүмүүст олгох мөнгөн тэтгэмжийг гэрлэлтийн байдал, хүүхэдтэй эсэх, орлогын хэмжээ зэргийг нь харгалзан үзэж олгох аж.

Канад улс мөн дээрхтэй адил арга хэмжээ авч, шинэ коронавирусийн хямралын улмаас ажлаа алдсан иргэддээ дөрвөн сарын турш сар бүр 2000 канад долларыг ажилгүйдлийн тэтгэмж олгохоор болсон байна.

 

 

Таны сурталчилгаа