Испани улсад коронавирусийн тахлын улмаас эмнэлгүүдийн цогцос хадгалах байрууд ачааллаа дийлэхээ больжээ. Иймээс Засгийн газраас Мадрид хот дахь мөсөн гулгуурын талбайг цогцос хадгалах байр болгон шийдвэрлэн, ашиглаж байна.
Температур нь үргэлж Цельсийн 0 градусаас бага байдаг энэхүү талбайн хэмжээ 1800 м/кв бөгөөд ихэвчлэн уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээн болдог байжээ.