Цаг үеийн мэдээ

АНУ –д коронавирусийн халдвараар нийт 93329 хүн өвчилж, өчигдрийн байдлаар 7894 хүн шинээр халдвар авсан байна.  Мөн 1384 хүн амь насаа алджээ.

Коронавирусийн халдвар хумигдах нь бүү хэл хуурай өвсөнд ноцсон гал мэт ийнхүү хурдацтай тархаж байгаа нь олон олон америкчуудыг хоол хүнс, ариун цэврийн цаас, эм тариа нөөцлөхөд хүргэж байна. Үүнээс гадна тэд сум зэвсэг ихээр худалдан авсаар байгаа нь Нью-Йорк ба Лос Анжелесд байрлах зэвсгийн дэлгүүрүүдийн гадаах урт дараалалаас харж болох юм хэмээн орон нутгийн хэвлэлд дурджээ. 

Онлайн захиалгаар 2 дугаар сарын 23-ны өдрөөс 3 дугаар сарын 4-ний өдрийг  хүртэл Ammo.com  сайтад зэвсэг өмнөх долоо хоногтой харьцуулахад бараг 70 хувиар илүү борлуулалттай байжээ.

Амeрикчууд коронавирусийн халдвараас үүдэлтэй эдийн засгийн хямрал болж түүний үр дагавраас үүдэн гарах хүчирхийлэлээс айцгааж байна гэсэн байна.

Зэвсэг худалдан авах хүсэлт, захиалга Хойд Каролина, Жоржиа, Техас, Флорида, Нью Йорк мужуудаас их ирж байгаа гэнэ. АНУ-ын Холбооны Цагдаагийн (FBI) мэдээлснээр зэвсэг худалдан авах хүсэлтэй хүмүүсийн өргөдөл эрс нэмэгдсэн гэж мэдэгдэж байна. Энэ оны хоёрдугаар сард бараг 2.8 сая өргөдөл бүртгэгдсэн нь өмнөх оны 2 дугаар сараас даруй 35 орчим хувиар их байгаа юм.

Зэвсэг худалдан авч буй хүмүүсээс авсан ашиглалтын судалгаагаар: “Коронавирусийн халдвараас үүдэлтэй Ази хүмүүсийг үзэн ядаж зодож, гэмтээх зэрэг хүчирхийлэлээс өөрсдийгөө хамгаалах ( Суурин хятадууд болон азиуд)”,

“хүнс болон барааны хомсдлоос бий болох хулгай, дээрмээс өөрсдийгөө хамгаалах” гэсэн шалтгаануудыг хэлсэн байна. 

 

Эх сурвалж: Welt.de

 

 

 

Таны сурталчилгаа