БНСУ-д коронавирусын 91 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 9332 хүн халдвар аваад байна. Мөн 384 хүн нэмж эдгэн гарснаар нийт 4528 хүн эдгэрч 139 хүн нас бараад байгаа юм.
Сүүлийн өдрүүдэд хилээр орж буй иргэдээс коронавирусын халдвар илрэх тохиолдол ихэсчээ. Тус улсын нэгэн оюутан энэ сарын 15– нд АНУ–аас ирэхэд нь хөл хорионд байх зөвлөмж өгсөн ч тэрээр дур мэдэн олон газраар зорчсон байна. Тэрээр гуравдугаар сарын 20-24 ны хооронд ээжтэйгээ Чежу аралд очин амарчээ. Мөн тэрээр 4-5 хоног 20–иод газраар явсан бөгөөд ээждээ болон 47 хүнд (цаашилбал100) коронавирус халдаажээ. Тэрээр өвчний шинж тэмдгээ мэдсээр байсан бөгөөд эмийн сангаас халуун буулгах эм авч уун Сөүлд ирсэн байжээ. Энэ тухай мэдээллийг Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан бөгөөд Солонгосын ард түмэн мэдсээр байж олон нийтийн газраар явсан түүнд ихэд дургүйцэж байна.
Хуулийн байгууллага түүнийг хамгийн дээд торгууль 100 сая воноор торгох хуулийн арга хэмжээ авагдахаар болж байна. Мөн Чэжү аралд очиж орж гарсан бүх газрын хөл хорионы үеэр алдагдсан зарлагыг төлүүлэх арга хэмжээ ч нэмэгдэж магадгүй аж.
Гэсэн ч БНСУ агаарын хилээ хаахгүй бөгөөд хяналт шалгалтыг улам чангатгах болно хэмээжээ.