Цаг үеийн мэдээ

ОХУ–ын ардын жүжигчин Дмитрий Харатяныг мэдэхгүй кино урлаг сонирхогчид үгүй биз ээ. Оросын кино урлагийн домог болсон түүнийг гайхамшигтай жүжигчнээс гадна нэгэн үеийн эмэгтэйчүүдийн шүтээн гэдэгтээ маргах хүн үгүй. Энэ жил 60 нас хүрч буй Дмитрий эхнэр хүү охины хамт амьдардаг байна.

Дэлхий нийтээр коронавирусийн цар тахалд нэрвэгдэж буй энэ үед ОХУ–д халдварын тохиолдол аль хэдийнэ мянгын тоог даваад буй.  Ард иргэд нь хөл хорион дэглэмд шилжиж, орлого бага иргэд хүнд хэцүү өдрүүдийг даван туулж байна. Тэгвэл Орос улсын ардын жужигчин Дмитрий Харатян хорио цээрийн үед тэтгэврийн хөгшдөд хоол хүнс байнга тараан өгч байгаа сайхан мэдээ байна.

 

     

Тэрээр эхнэр Марина Майкогийн хамт Красногорск хотын сайн дурын ажилтнуудтай нэгдэж, өөрөө машинаа жолоодож, эрсдэлт бүлгийнхэн, тэтгэврийн хөгшдөд шаардлагатай бүх зүйлийг хүргэн өгч байна.

Таны сурталчилгаа