Цаг үеийн мэдээ

 

Ерөнхий сайд Чон Сэ Гюн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төв штабын хурал дээр хэлсэн үгэндээ: БНСУ-ын хилээр орж ирсэн аль ч улсын иргэн хамаагүй, 14 хоног өөрийгөө тусгаарлах арга хэмжээ авна. Хэрвээ өөрийн гэсэн байрлах газаргүй, оршин суугаа хаяггүй бол Засгийн газраас бэлдэж өгсөн тусгаарлах байранд байрлах бөгөөд 14 хоногт гарах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах болно хэмээлээ.  Иргэд тусгаарлалтанд байх хугацаанд нууцаар гадуур гарах, олон нийтийн газраар явсан тохиолдолд 1 жилийн хорих ял эсвэл 10 сая воны торгууль ноогдуулах юм байна.

БНСУ-д өчигдрийн байдлаар 152 хүн нас барж, 222 хүн эдгэн гарснаар нийт 5033 хүн эдгэрээд байна. Хилийн хорио цээрийн бүст 21 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн өдрүүдэд хилээр орж буй иргэдээс халдвар илрэх тохиолдол ихэссээр байна.

Солонгосын засгийн газраас "Зогс" хэмээх 14 хоногийн турш гэрээсээ гарахгүй, олон нийтийн үйл ажиллагаа явуулахгүй байх уриалгыг гаргаад байсан боловч халдвар авсан иргэдийн тоо буурахгүй байсаар байна.

Тиймээс 4 сарын 6-нд эхлэх цэцэрлэг, сургуулийн хичээлийг онлайнаар явуулах, эсвэл хойшлуулах талаар хэлэлцэж байна.

Мөн Сөүл хотод 4 сарын 1 нээс эхлэн метроны хуваарьт өөрчлөлт орж шөнийн 00:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ гэжээ. Сөүл хотын зүгээс метронд ариутгал хийж буй ажилчдын амралтанд зориулж ийнхүү цагийн хуваарийг өөрчилж байгаа юм байна. Учир нь ариутгал хийж буй ажилчид шөнийн 1-ээс 2 цагийн хооронд ажил нь эхэлдэг байна.

Тиймээс нэг цагаар ч болов урагшлуулж 12 цагаас эхлэн ариутгалыг хийж, ажилчдыг эрт амраахаар зорьж байгаа аж.

Таны сурталчилгаа