Цаг үеийн мэдээ

Эх газрын Хятадад ням гарагт коронавирусний халдварын 31 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 30 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс өнөө өглөө мэдээллээ.

 

“COVID-19”-ийн дотоодод халдварласан нэг тохиолдол Ганьсу мужид бүртгэгджээ. Хятадад ням гарагт дөрвөн хүн /бүгд Хубэй мужид/ нас барж, халдвар авсан байх магадлалтай 17 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 322 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

 

Эх газрын Хятадад ням гарагийн оройны байдлаар 81470 хүн халдвар авснаас 3304 хүн нас барж, 75770 хүн эдгэрсэн бөгөөд биеийн байдал хүнд хүний тоо 109-өөр буурч, 633 болжээ. Мөн тухайн өдрийн байдлаар зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлын тоо 723-т хүрснээс 93 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол 19 хүний биеийн байдал хүнд байгаа аж.

 

Ням гарагийн байдлаар Хонконгт коронавирусний халдварын 641, Макаод 38, Тайваньд 298 тохиолдол бүртгэгдэж, Хонконгт дөрөв, Тайваньд гурван хүн нас баржээ. Мөн Хонконгт 118, Макаод 10, Тайваньд 39 хүн эдгэрсэн байна.

Таны сурталчилгаа