Европ тивийн цар тахлын голомт болоод байгаа Итали улсад коронавирусийн халдвар 101 мянга гаруй хүн авч, 11 мянга гаруй нас бараад байна.
Энэ л хүнд хэцүү үед Италийн эмчилгээний эд материал, хувийн хамгаалалтын бодис их хэмжээгээр хомсдож байгаа аж. Хүн төрөлхтнийг цар тахлаас сэргийлэх гол хамгаалалт амны хаалт болоод байгаа учраас Итали улс гадаадаас 30 сая ширхэг амны хаалт авсан бөгөөд уг амны хаалтын 22 саяыг нь Хятад улс хангасан байна. Өдгөө Хятадын аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, зах зээлийн үнээр 180 сая ширхэг амны хаалт худалдан авч, эхний ээлжийн 7 сая амны хаалтыг 3-р сарын 31-нд Италид тээвэрлэн авчирчээ.
Цаашид Итали улсад сар бүр шаардагдах 90 сая ширхэг амны хаалтын эрэлт хэрэгцээг ахин Хятад улс хангах юм байна.