Цаг үеийн мэдээ

 

      Маргааш буюу 4 дүгээр сарын 4–ны өдөр бүх Хятадын хэмжээнд гашуудлын үйл ажиллагааг зохион байгуулах аж.  Учир нь коронавирусийн халдвар цар тахлаар хорвоог орхисон Хятадын ард түмэн, халдвартай тэмцэх тэмцэлд бие үрэгдсэн баатрууд,  хайртай дотны аав, ээж, ахан дүүстээ гүн гашуудал илэрхийлэх юм байна.

    Энэ хугацаанд Бүх Хятадын хэмжээнд болон гадаадад суугаа Элчин сайдын яам төрийн далбааг хагас бөхийлгөж гашуудах бөгөөд Бүх Хятадын хэмжээнд олон нийтийн наадам цэнгүүнийг хориглох аж.

     Мөн тус өдрийн 10:00 цагт Бүх Хятадын ард түмэн 3 минут номхон зогсож, авто машин, галт тэрэг, хөлөг онгоц гамшгийн дуут дохио дуугаргаж, үүний зэрэгцээ агаараас сэргийлэх дохиог ч дуугаргах юм байна.

Таны сурталчилгаа