Цаг үеийн мэдээ

Солонгосын хөвгүүдийн алдарт “SUPERNOVA” хамтлагийн ахлагч Жун Юн Хак ковид-19-ийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон байна.

Сөүл хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тэрээр Солонгосын алдартнуудаас вирусийн халдвар авсан анхны хүн болж байна.

Тэрээр Японд хөвгүүдийн шинэ хамтлагийг төрүүлэн гаргах “G-EGG төсөл дээр продюсэрээр ажиллаж байгаа бөгөөд 3 дугаар сарын 24-нд Японоос ирсэн  байна.  Удалгүй түүний биед халдварын шинж тэмдэг илэрсэн тул шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан байна.

эх сурвалж: allkpop.com

Таны сурталчилгаа