Цаг үеийн мэдээ

Коронавирусийн цар тахлаас болж дэлхийн ихэнх оронд хөл хорио тогтоож гудамж талбай хүнгүй хоосон болоод байгаа билээ. Энэ нь амьтдад хүмүүсээс айхгүйгээр  эрх чөлөөтэй амьдрах боломжийг бүрдүүлж байна.

Эзгүй болсон хотуудад уул, ой модноос зэрлэг амьтад бууж ирэх үзэгдэл сүүлийн үед ихэссэн байна.

Уулын зэрлэг ямаанууд Хойд Уэльсийн Лландудно хотод сүргээрээ орж иржээ.

Английн Ромфордод марал буган сүрэг “Dagnam” дархан цаазат газраас бууж ирж хотод өвс идсэн байна.

Италийн Венецийн сувагт моторт завинууд сүлжилдэхгүй болсон нь усны шувуудад усандаа тайван байх боломжийг олгож байна.

Чилийн Сантягод ойролцоох ойгоос шилүүс орж иржээ.

Францын Парист энгийн үед хөл хөдөлгөөн ихтэй байдаг “Colette” гудамжинд нугас тайван явж байна.  

Флоридагийн алдарт Дувал гудамжинд азарган тахианууд дураараа сэлгүүцэж байна.

Английн Лондон: Суурин газарт ойгоос үнэг бууж иржээ.

Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хот: Жижиглэнгийн худалдаачдаар  дүүрэн байдаг тус гудамжаар тогос шувуу гоо үзэсгэлэнгээ гайхуулан өнгөрчээ.

Шри-Ланкийн боомтын хотын хоосон гудамжинд буга орж иржээ.

Мексикийн Мехико хотын гудамжинд хэрэм үзэгджээ.

Японы Нара хотын хүнгүй гудамжинд буга тааваараа явжээ.

Коронавирус хүн төрөлхтөнд асар их хохирол учруулаад байгаа ч амьтдад болон байгаль дэлхийд маань амсхийх боломжийг олгож байна.

Олон сая хүн хөл хорионд орсноор байгалийг ихээр бохирдуулдаг олон үйлдвэр зогсч, мөн замын хөдөлгөөн хоосроод байгаа нь агаарын бохирдлыг бууруулж улмаар озоны давхарга нөхөгдөж эхэлсэн байна.

Эх сурвалж: escape.com

Таны сурталчилгаа