Цаг үеийн мэдээ

Оросын үнэн алдартны сүмийн тэргүүн, хамба лам Кирилл өчигдөр Москва хотыг шинэ коронавирусийн аюулаас аврах шашны зан үйл хийжээ.

Ингэхдээ Ариун Мария эх дагины шүтээн хөргийг сүмээс гарган автомашины хамгаалалттай цуваанд залж, Москва хотын дундуур 109 км урт замаар явсан байна.

Хамба лам Кирилл "Энэ зан үйл нь коронавирусийн тахлыг зогсоох зорилготой" гэж тайлбарлажээ. Мөн Оросын ард иргэдэд хөл хорионы дэглэмийг хүндэтгэж, дагаж мөрдөхийг уриалах зорилго агуулсан гэнэ.

Тус улсын коронавирусийн тахлын гол төв болоод байгаа Москва хотод өнгөрсөн Даваа гарагаас эхлэн бүх нийтийн хөл хорио тогтоосон юм. Бусад хотуудад ч ижил арга хэмжээ аваад байгаа.

Үнэн алдартны санваартнууд Оросын зарим бүс нутагт коронавирусийн аюулыг дарахын тулд нисдэг тэрэгт бурхны хөргөө залж, тэнгэрээс мөргөл залбирал үйлдсэн тухай өмнө нь мэдээлж байв.

Эх сурвалж: Reuters

Таны сурталчилгаа